Орос хэлний үйл үгийн өөнгөрсөн цаг нь тодорхойгүй хэлбэрийн төгсгөл буюу-ть, -н оронд –н, -ла, -ли нөхцөл залгах байдлаар үүснэ. Ингэхдээ үйлийн эзэн нь эр хүйсийн үг байвал –л, эм хүйсийн үг байвал –ла,эрс хүйсийн үг байвал –ло, олон тооны үг байвал –ли төгсгөлтэй болно. Эдгээр төгсгөл нь монгол хэлний үйл үгийн өнгөрсөн цагийн –сан4, -лаа4, -в, -жээ гэх зэрэг өнгөрсөн цагийн хэлбэрийг илэрхийлнэ.
Жишээ нь: писать- бичих
Ученик писал- сурагч бичсэн /бичлээ, бичив, бичжээ/
Девочка играла- охин тоглосон /тоглов, тогложээ, тоглолоо/
Радно говорило- хүлээн авагч ярьсан /ярив, ярьжээ, ярилаа/
Студенты работали- оюутанууд ажилласан /ажиллав, ажиллаа, ажиллажээ/
Дээрхи жишээнүүдээс харахад Орос хэлний үйл үг нь өнгөрсөн цагийн 4 нөхцөлтэй байдаг бол Монгол хэлэнд 10-д хувилбар байна.
Мөн –ся залгавартай үг нь өнгөрсөн цагт бичигдэхдэээ үндсэн төгсгөл болох –л, -ла, -ли, -ло-ийн дараа –ся загвар нь хадгалагдана. Жишээ нь:
Заниматься- хичээллэх
Бат занимался- бат хичээллэсэн /хичээллэдэг байсан
Оюуна занималась спортом- оюунаа спортоор хичээлэсэн /хичээллэдэг байсан/
Ученики занимались техникой- сурагчид техникээр хичээллэдэг байсан. /хичээллэсэн гэх мэт/
Дээрхи жишээнээс харахад –ся залгавар нь хадгалагдахдаа эр хүйс, олон тоо, мөн эрс хүйсийн хувирал, дээр –сь болж өөрчлөгддөгийг мэдлээ. Өөр бас нэг жишээ авья.
Учеться- суралцах
Бугат учился в университете- ах их сургуульд суралцсан /суралцаж байсан/
Сестра училась в колледже- эгч тусгай мэргэжлийн сургуульд суралцсан /суралццаж байсан/
Они училесь в школе- тэд дунд сургууьд суралцсан / суралцаж байсан/ гэх мэт
Харин зарим үгэн дээр өнгөрсөн цаг үүсэхдээ ямар нэг гийгүүлэгч жийрэглэж /л-ийн оронд/ үүсдэг хэд хэдэн үг байна. Энэ нь эр хүйсийн хэлбэр дээр үүснэ. Харин эм хүйс, эрс хүйс,олон тооны төгсгөл нь цааш залгагдан бичигдэнэ. Жишээ нь:
Печь- жигнэх
Он пёк- тэр эрэгтэй жигнэсэн /жигнэв, жигнэлээ/
Энэ нь –чь-ээр төгссөн үйл үг юм. харин өнгөрсөн цагийн эр хүйсийн хэлбэр дээр –л-төгсгөл авахын тулд –к-гийгүүлэгч оролсон байна.
Она пекла хлеб- тэр эмэгтэй талх жигнэлээ. /в, жээ/
Энэ хэлбэр дээр эм хүйсийн хувилбар нь тухайн –к-гийгүүлэгч дээр –ла-төгсгөл нь залгагдаж хадгалагдсан байна.
Они пеклй кекс- тэд кекс жигнэсэн /-лээ, -в, -жээ/
Энд олон тооны гтйгүүлэгч нь мөн –к-гийгүүлэгч дээр –ли-төгсгөл нь залгагдаж хадгалагдсан байна.
Өөр үг авъя:
Беречь-гамнах, хайрлах
Он берёч- тэр эрэгтэй хайрлаж гамнасан
Она беречла- тэр эмэгтэй хайрлаж гамнасан
Они беречли- тэд хайрлаж гамнасан гэх мэт
дасгал
Задание 1. Эдгээр үгнүүдээс өнгөрсөн цагийн 4 хэлбэр үүсгэ?
Играть /тоглох/, готовить /бэлтгэх/, жить /амьдрах/, писать /бичих/, говорить /ярих/, смотреть /үзэх/, закончить /төгсөх/, учеть /сурах, давтах/, увлекаться /сонирхох, хичээлэх/
Надеяться / найдах /
Задание 2. Цэгийн оронд орхигдсон төгсгөлийг нөхөж бич? /өнгөрсөн цагийн/
А. Учитель чита......... роман и рассказа.......... нам.
Б. Мама готови......... ужин.
В. Студенты работи........ на стронке.
Г. Солнце свети......... ярко.
Д. Мой друг учи..........ся в нашей школа.
Е. Моя подруга занима.......сь музыкой.
Ё. Мои друзья увлека....сь техникой.
Задание 3. Монгол өгүүлбэрүүдийг Орос хэл дээр хөрвүүл?
1. Миний өвөө морин хуураар тоголдог байсан.
2. Ээж өчигдөр шинэ кино үзсэн.
3. Бид өнөөдөр цээж бичлэг / диктант / бичлээ.
4. Тэр багадаа / дететве / спортоор хичээллэдэг байжээ.
5. Эмээ амттай / вкусный / талх жигнэлээ.
No comments:
Post a Comment