Tuesday, March 11, 2014

Гадаадад суралцахГадаадад суралцахыг хүсэгчдэд зориулсан ерөнхий мэдээлэл

Гадаадад суралцахыг хүсэгчдэд зориулсан ерөнхий мэдээлэл
Гадаадад суралцахыг хүсэгчдэд
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг бөгөөд 2011 оны 12 дугаар сарын байдлаар манай 3000 гаран иргэн тухай орны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын түвшинд суралцах оюутныг "Гадаадад суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам" , магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг "Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам" /Хоёрдугаар хавсралт/-ын дагуу шалгаруулж байна. Монгол улсын болон гадаадын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрт дээр дурдсан журмуудаас өөрөөр заасан болон гадаадын холбогдох байгууллагаас сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар өөр тусгайлсан нөхцөл, журмыг шаардсан тохиолдолд гэрээ, хэлэлцээрийн заалтууд болон хүлээн авах талаас шаардсан нөхцөл, журмыг баримтална.

Засгийн газрын тэтгэлэгтэй суралцуулах орон, сурах мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцлийг шалгалт эхлэхээс өмнө яамны хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг бөгөөд сонгон шалгаруулалттай холбогдох зардлыг шалгуулагчид хариуцдаг. Хятад, Чех улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулж байна. Бусад оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг манай яам тухайн орноос манай оронд суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг.
Улс
Чех
Энэтхэг
ОХУ


Польш  Унгар
Болгар Румын

Хорват
БНХАУ
ӨМӨЗО
Турк Украин Казакстан Вьетнам Лаос
Куба

БНАСАУ
Хугацаа

/сараар/
XI-XII
I-II
III
II-IV
III, IV
IV-V
V-VI


Суралцуулах тухай эцсийн шийдвэр хүлээн авсан суралцагч нь сургуульдаа үнэ төлбөргүй суралцах, мөн амьжиргааны тэтгэлэг авах бөгөөд замын зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд ОХУ-д 275, БНХАУ-д 315 (үүний 220 нь ӨМӨЗО-д), Туркт 90, Энэтхэгт 30, Польшид 22, Вьетнамд 18, Лаост 8, Чехэд 6, Унгарт 4, Казахстанд 4, Румынд 3, Украйнд 3, Болгарт 2, Куба, БНАСАУ-д бүр 2 хүнийг эдгээр орны Засгийн газрын тэтгэлгээр элсэн суралцаж байна.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам" /Нэгдүгээр хавсралт/-ын дагуу сонгон шалгаруулж байна. Яамд, тэдгээрийн харьяа байгууллага, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын мэргэжлийн чиглэлийн захиалгыг авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд нийцүүлэн тухайн жилд гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах хүний тоо, мэргэжлийн чиглэлийг тогтоож, захиалагч байгууллагын нэр, бүртгэх болон шалгаруулах нөхцөл, хугацааны хамт яамны вэб хуудсанд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана. Энэ санхүүжилтэд хамруулах олон улсын нэр хүндтэй их сургуулиудын нэрсийн жагсаалтыг /Rank1 (20 KB) , Rank2/ их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас гаргасан мэдээлэлд үндэслэн тогтоож, яамны вэб хуудсанд байршуулна.

Шалгаруулалтыг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практикийн ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгөхөд оршино. Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг хяналтын тоонд багтаан шалгаруулна.

Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцагч нь "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам (129.43 KB) "-ын дагуу гэрээ байгуулна. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай тодорхой нөхцөл болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах арга хэмжээ нь 1997 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гадаадын 30 гаран орны их, дээд сургуульд нийт мянга гаран хүнийг суралцуулсан байна. 2011-2012 оны хичээлийн жилд гадаадын их дээд сургуульд элсэн суралцсан 117 хүнд Сургалтын төрийн сангийн зээл олгосон байна.

 
Утас:  51-266428
И-мэйл: shinebayar@mecs.gov.mn
http://www.meds.gov.mn/post130826


Боловсрол, шинжлэх ухааны яам
Дээд боловсролын хэлтэс

Польш, Унгар, Болгарын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Польш, Унгар, Болгарын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилд:

· 
Бүгд Найрамдах Польш Улсад 20 иргэнийг бакалаврт (уул уурхай-2, эрчим хүч-2, барилга-2, зам  тээвэр-2, мэдээллийн технологи-2, нанотехнологи-2, биотехнологи-2, байгаль орчны нөхөн сэргээлт-2, урлагийн бүтээл сэргээн засварлалт-2, польш хэл судлаач-2), мөн 3 иргэнийг докторантурт (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр);

· Бүгд Найрамдах Унгар Улсaд А категориор 15 иргэнийг  бакалаврт (хөдөө аж ахуй-2, усны менежмент-2, уул уурхай-2, инженер-5, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай мэргэжил-2, анагаах ухаан-1, нанотехнологи-1), Б категориор 3 иргэнийг бакалаврт (биотехнологи-1, хими технологи-1, эм зүй-1), мөн 3 иргэнийг докторантурт (мэргэжил хязгаарлахгүй);
· Бүгд Найрамдах Болгар Улсад 1 иргэнийг бакалаврт (хими технологи), 1 иргэнийг докторантурт (мэргэжил хязгаарлахгүй) тус тус суралцуулна.
Тавигдах шаардлага, бүртгэл 

Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгчид нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.
Бүртгэлийг их, дээд сургууль  хариуцан  хийнэ.  Их сургууль  нэг хуваарь  дээр 6 хүртэл,  дээд сургууль,  коллеж 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтанд орох оюутны нэрсийг сургуулийн захирлын албан бичгээр оюутан тус бүрийн шалгалтын хураамж 10000 төгрөгийн хамт 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ үү.
Докторантурт суралцахыг хүсэгчид нь 3,0-аас доошгүй голч дүнтэй магистрын зэрэгтэй эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.
Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлэн 2014 оны 3 дугаар сарын 14ий өдөр 10.00-17.00 цагт МУИС-ийн 1 дүгээр байрны 219 дүгээр өрөөнд бүртгэнэ. Үүнд: иргэний үнэмлэх; ажил байдлын тодорхойлолт; гадаадад суралцахыг зөвшөөрсөн ажил олгогчийн албан бичиг; дээд боловсролын диплом болон дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; англи хэлний мэдлэгийг батлах сертификат, Шалгалтын хураамж 15000 төгрөг.
Сонгон шалгаруулалт
Бакалаврын сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт, англи хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байх ба шалгалтыг тестээр авна. Мэргэжлийн шалгалт нь суралцах мэргэжлээс хамаарч математик, хими, монгол хэлний шалгалт байна.
 Мэргэжлийн чиглэл
Шалгалт
1
Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Нанотехнологи, Байгаль орчны нөхөн сэргээлт, Мэдээллийн технологи, Инженер
Математик
2
Биотехнологи, Хими технологи, Эм зүй, Анагаах, Хөдөө аж ахуй, Усны менежмент, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай мэргэжил,  Урлагийн бүтээл сэргээн засварлалт
Хими
3
Польш хэл судлал
Монгол хэл
Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал тухайн үед нь шалгалт авах нэмэлт байр гаргана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй. 
Мэргэжлийн шалгалтыг 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт авах бөгөөд шалгалтын дүнг 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ. Мэргэжлийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогч англи хэлний шалгалтанд орох эрхтэй.
Англи хэлний шалгалтыг 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 15.00 цагт авна. Англи хэлний шалгалтын дүн болон сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ.
Докторантурт суралцах хүмүүсийг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр шалгаруулж, дүнг 2014 оны 3 дугаар сарын 20ий өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шалгалтанд тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшүүлнэ. Хүлээн авах тал тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана. Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг багтана. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
Утас: 51-266428, И-мэйл: info@mecs.gov.mn

Гадаадад суралцах ОХУ-н засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

ОХУ-н засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
Оросын Холбооны Улсын их, дээд сургуулиудад 2014/2015 оны хичээлийн жилээс Оросын Холбооны Улсын холбооны тэтгэлгээр суралцуулна. 
 


ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв (Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар) Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Оросын Холбооны Улсын холбооны тэтгэлгээр ОХУ-ын их, дээд сургуулиудад 2014/2015 оны хичээлийн жилд суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруултад урьж байна.               

Нэг.
ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2014/2015 оны хичээлийн жилд  дараах чиглэлээр 383 хуваарь  ирсэн байна. * Үүнд:  
1.бакалавр-122; мэргэжлийн сургалт-63; магистратур-22; аспирантур-19; ординатур-1; мэргэжил дээшлүүлэх-15.
2.Иргэний хамгаалал, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах чиглэлээр сургалт явуулдаг ОХУ-ын их дээд сургуулиудад - 11.
3.Атомын эрчим хүчний "Росатом" Улсын корпорацийн их дээд сургуулиудад - бакалавр-6;  мэргэжлийн сургалт-4; мэргэжил дээшлүүлэх-5.
4.ОХУ-ын зам харилцааны яам (ОХУЗХ)-ны их дээд сургуулиудад төмөр замын чиглэлээр (бэлтгэл анги, мэргэжил заагаагүй)-70.
5.ОХУ-ын дотоод хэргийн яамны их дээд сургуулиудад (бэлтгэл анги, мэргэжил заагаагүй)-16.  

Хоёр.
Тавигдах шаардлага. Баримт бичгийг тухайн их, дээд сургуулиудын төлөөлөгчдийн оролцоотой хянаж хүлээж авна.
Жич: ОХУ-ын техникийн их дээд сургуулиудад "Орос Улсад суралцах цаг" математикийн олимпиадын түрүүлэгч 25 иргэнийг элсүүлнэ.        

Өмнө нь ОХУ болон бусад улсад тэтгэлгээр суралцах эрх авсан горилогчид шалгалтанд дахин оролцох боломжгүй.
 

Элсэлтийн нөхцөл: 
 
Бакалавр (4 жилийн сургалттай) болон мэргэжлийн сургалт (5 жилийн сургалттай), нас 25 хүртэл,   бүртгэлийн хураамж-10 000 төгрөг:
Дээрх хуваариас:
10 хуваарийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,
3 хуваарийг  "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэг (МОНН),
5 хуваарийг ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн Монголын холбоо,
30 хуваарийг орос хэлний Улсын олимпиадад хуваарилав.    

1.Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчид:  /сүүлийн 3 улиралд "С" дүнгүй байх/  

Бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлнэ. Үүнд:

·         хувийн хэрэг;
·         сургуулийн захирлаар батлуулсан сүүлийн 3 улирлын сурлагын тодорхойлолт;
·         иргэний үнэмлэх (төрсний гэрчилгээ)-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
·         сургуулийн захирлаар батлуулсан сурлага-хүмүүжлийн байдлын тухай тодорхойлолт

Хуваарийн дагуу шалгалт өгнө.
 

2.Орос хэлээр сургалтаа явуулдаг Монгол Улс, Орос Улс (ОХУ-аас Монгол Улсад суугаа  Элчин сайдын яамны дэргэдэх сургууль, Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль, Г.В. Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбарын дэргэдэх дунд сургууль, Эрдэнэт хотын 19-р сургууль) -ын ОХУ-ын боловсролын гэрчилгээ олгодог дунд сургуулийн төгсөх ангийн суралцагчид: /сүүлийн 3 улиралд "С" дүнгүй/  

Бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлнэ. Үүнд:

·         хувийн хэрэг;
·         сургуулийн захирлаар батлуулсан сүүлийн 3 хагас жилийн сурлагын тодорхойлолт;
·         иргэний үнэмлэх (төрсний гэрчилгээ)-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
·         сургуулийн захирлаар батлуулсан сурлага-хүмүүжлийн байдлын тухай тодорхойлолт;  

3-р сарын 22-нд мэргэжлийн  чиглэлийн хичээлээр шалгалт өгнө.
                       
3-р сарын 27-нд ярилцлагад оролцоно.

Сургууль бүрээс албан ёсны төлөөлөгч байвал зохино.
3.Орос хэлний Улсын олимпиадад түрүүлсэн, ерөнхий боловсролын дунд сургуулиудын төгсөх ангийн суралцагчид: /сүүлийн 3 улиралд "С" дүнгүй/  

Бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлнэ. Үүнд:

·         хувийн хэрэг;
·         сургуулийн захирлаар батлуулсан сүүлийн 3 улирлынн сурлагын тодорхойлолт;
·         иргэний үнэмлэх (төрсний гэрчилгээ)-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар; 
·         орос хэлний Улсын олимпиадад түрүүлснийг нотлох баримт бичиг;

4-р сарын 9-нд 10.00 цагаас бүртгүүлнэ.
4-р сарын 9-нд 14.00 цагаас ярилцлагад орно.  
4.    Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежийн 1 ба 2- р курсын 2.8-аас дээш голч дүнтэй суралцагчид: /бүрэн дунд боловсролын гэрчилгээндээ суралцахыг хүсч байгаа мэргэжлийн суурь хичээлүүд "С" дүнгүй/  

Бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлнэ. Үүнд:

·         сургуулийн захирлаар батлуулсан сурлага-хүмүүжлийн байдлын тухай тодорхойлолт
·         бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
·         сүүлийн 3 улирал (1- ангийн оюутны хувьд 1-р улирал) -ын сурлагын дүнгийн тодорхойлолт;
·         иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Шалгалтыг хуваарийн дагуу өгнө.
 

Их дээд сургууль, коллежийн нь шаардлаг хангасан оюутныг зохих журмын дагуу дагуу бүртгэж, бүртгэлийг шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр БШУЯ-ны Дээд боловсролын хэлтэст /116 тоот өрөө/ 3-р сарын 17-ны дотор өгнө.   

5. Орос Улс, Монгол Улсын их дээд сургуулиудын бэлтгэл ангийн оюутан, ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний дамжааны сонсогчид: /Бүрэн дунд боловсролын гэрчилгээндээ "С" дүнгүй, бэлтгэл ангийн 1-р семестрийг "онц сайн" (А), "сайн" (В)   дүнтэй төгссөн/  

Бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлнэ. Үүнд:

·         сургуулийн захирлаар батлуулсан сурлага-хүмүүжлийн байдлын тухай тодорхойлолт (дээд сургуулийн захирал, дамжааны захирал) ;
·         бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
·         сүүлийн семестрын сурлагын дүнгийн тодорхойлолт;
·         Иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;

Шалгалтыг хуваарийн дагуу өгнө.
  Магистратур  ( нас 35 хүртэл), Бүртгэлийн хураамж-15 000 төгрөг;  

Бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлнэ. Үүнд:

·         3, 0 доошгүй сурлагын дундаж оноотой, үндсэн хичээлүүдийн сурлагын дүн нь "онц сайн" (А), "сайн" (В) бүхий бакалаврын диплом
·         сургууль буюу ажлын газрын албан тодорхойлолт
·         бакалаврын дипломын нотариатаар батлуулсан хуулбар;
·         иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;  

Шалгалтыг хуваарийн дагуу өгнө.
  Аспирантур (нас 45 хүртэл ),Бүртгэлийн хураамж-15 000 төгрөг;  

Бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлнэ. Үүнд:

·         3, 0 доошгүй сурлагын дундаж оноотой, үндсэн хичээлүүдийн сурлагын дүн нь "онц сайн" (А), "сайн" (В) бүхий магистрын диплом
·         ажлын газрын албан тодорхойлолт
·         сурлагын дүн бүхий магистр буюу мэргэжлийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар;
·         судалгааны ажлынхаа чиглэлээр бичсэн товч реферат (1000-аас доошгүй үгтэй байх);
·         эрдэм шинжилгээний  бүтээлийн жагсаалт
·         иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;
·         хүлээн  авах их дээд сургуулийн зөвшөөрөл бүхий албан тоот байвал зохино.

3-р сарын 31-нд 10.00 цагаас ярилцлагад орно  

Ординатур
(нас 35 хүртэл),  Бүртгэлийн хураамж-15 000 төгрөг;  

Бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлнэ. Үүнд:
·         ОХУ-ын анагаах ухааны дээд сургуулийн төгсөгч, "онц сайн",  "сайн" дүн бүхий мэргэжлийн диплом
·         сурлагын дүн бүхий дипломын нотариатаар батлуулсан хуулбар;
·         ажлын газрын албан тодорхойлолт
·         иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;

3-р сарын 31-нд 10.00 цагаас ярилцлагад орно.
 

Мэргэжлийн нэмэлт боловсрол
(хэл зүйчдийн мэргэжил дээшлүүлэх), Бүртгэлийн хураамж: оюутанаас-10 000 төгрөг, орос хэлний багш, сурган хүмүүжүүлэгч нараас-15 000 төгрөг;  

4-р курсын оюутнууд бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлнэ. Үүнд:

·         их, дээд сургуулийн захирлын гарын үсэг бүхий сурлага-хүмүүжлийн байдлын тухай тодорхойлолт
·         бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
·         сүүлийн семестрын сурлагын дүнгийн тодорхойлолт;
·         иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;  

Орос хэлний багш, сурган хүмүүжүүлэгч нар бүртгүүлэхдээ дараах зүйлийг бүрдүүлнэ. Үүнд:

·         3, 0 доошгүй сурлагын дундаж оноотой, үндсэн хичээлүүдийн сурлагын дүн нь "онц сайн" (А), "сайн" (В) бүхий бакалавр, магистр буюу мэргэжлийн диплом
·         ажлын газрын албан тодорхойлолт
·         сурлагын дүн бүхий бакалавр, магистр буюу мэргэжлийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар.

4-р сарын 1-нд 10.00 цагаас ярилцлаганд орно
   
БҮРТГЭЛ
 
ЕБС-ийн төгсөгчид, бэлтгэл ангийн оюутан, магистрант, аспирантууд болон ординатурт орж мэргэжил дээшлүүлэх  хүсэлтэй хүмүүс материалаа дараах хаягаар авчирч бүртгүүлнэ. Үүнд:
Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж 39, Оросын шинжлэх ухаан, соёлын төв.
Хүлээн авах өдрүүд: 3-р сарын 11-ээс 19-ийг хүртэл.
Ажиллах цаг: 10.00 цагаас 17 цаг 30 мин. хүртэл.
Өдрийн завсарлага: 13.00 цагаас  14.00 цаг хүртэл.    
ШАЛГАЛТЫН ХУВААРЬ 
 
Бүртгэл дуусч, боловсруулалт хийсний дараа 3-р сарын 21-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн мэдээллийн самбарт оролцогчдын нэрс, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шалгалт авах өрөөний дугаарыг тус тус гаргаж тавина.   Бакалавр, мэргэжил болон магистратурын чиглэлээр авах шалгалтыг гурван үе шаттай явуулна. 1, 2-р үе шатыг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС),  3-р үе шатыг Оросын шинжлэх ухаан , соёлын төвд тус тус явуулна.  

1-р үе шат: 3-р сарын 22-ны өдөр
- мэргэжлийн чиглэлийн шалгалт-сорилго (тест: мэргэжлээс хамаарч - математик, хими);   
2-р үе шат:    3-р сарын  26-ны өдөр- орос хэл-сорилго (тест) анхан, гүнзгийрүүлсэн;    Хүмүүнлэгийн ухааны мэргэжлээр суралцах горилогчид орос хэлний шалгалтыг суурь түвшний хөтөлбөр /ТРКИ/-өөр өгнө.        
3-р үе шат: Ярилцлага- 3-р сарын 27, 28, 29 өдрүүдэд явагдана.    
(Шалгалтад орох бүх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирж, түүнийг үзүүлж танхимд орно; үнэмлэхгүй буюу цагаасаа хожигдож ирсэн сурагчийг шалгалтад оруулахгүй).    

Перечень направлений подготовки высшего образования - бакалавриат, магистратура, специалитет, ординатура, повышение квалификации и экзамены в зависимости от выбранного направления подготовки:
Код спец-ти Направление подготовки (специальности)  
Всего Экзамены в МГУНТ
1 2 3 4
Высшее образование - бакалавриат
03.00.00 Физика и астрономия   Математика
03.03.02 Физика 1  
04.00.00 Химия   Химия
04.03.01 Химия 2  
05.00.00 Науки о земле   Математика
05.03.03 Картография и геоинформатика 1  
05.03.04 Гидрометеорология 1  
05.03.05 Прикладная гидрометеорология 1  
05.03.06 Экология и природопользование 1  
06.00.00 Биологические науки   Химия
06.03.01 Биология 1  
07.00.00 Архитектура   Математика
07.03.01 Архитектура 2  
07.03.02 Реконструкция и реставрация архитектурного наследия 2  
07.03.04 Градостроительство 2  
08.00.00 Техника и технологии строительства   Математика
08.03.01 Строительство 3  
10.00.00 Информационная безопасность   Математика
10.03.01 Информационная безопасность 2  
11.00.00 Электроника, радиотехника и системы связи   Математика
11.03.04 Электроника и наноэлектроника 2  
13.00.00 Электро- и теплоэнергетика     математика
13.03.01 Теплоэнергетика и теплотехника 2  
13.03.02 Электроэнергетика и электротехника 2  
15.00.00 Машиностроение   Математика
15.03.01 Машиностроение 2  
15.03.06 Мехатроника и робототехника 2  
18.00.00 Химические технологии   Химия
18.03.01 Химическая технология 2  
18.03.02 Энерго- и ресурсосберегающие процессы в химической технологиинефтехимии и биотехнологии 2  
19.00.00 Промышленная экология и биотехнологии   Химия
19.03.01 Биотехнология 2  
20.00.00 Техносферная безопасность и природообустройство   Химия
20.03.02 Техносферная безопасность 2  
21.00.00 Прикладная геология, горное дело, нефтегазовое дело и геодезия   Математика
21.03.01 Нефтегазовое дело 3  
21.03.02 Землеустройство и кадастры 2  
22.00.00 Технологии материалов   Химия
22.03.01 Материаловедение и технологии материалов 2  
22.03.02 Металлургия 3  
23.00.00 Техника и технологии наземного транспорта   Математика
23.03.01 Технология транспортных процессов 1  
23.03.02 Наземные транспортно-технологические комплексы 1  
23.03.03 Эксплуатация транспортно-технологических машин и комплексов 1  
24.00.00 Авиационная и ракетно-космическая техника   Математика
24.03.02 Системы управления движением и навигация 2  
24.03.05 Двигатели летательных аппаратов 2  
25.00.00 Аэронавигация и эксплуатация авиационной и ракетно-космической техники   математика
25.03.03 Аэронавигация 2  
25.03.04 Эксплуатация аэропортов и обеспечение полетов воздушных судов 2  
27.00.00 Управление в технических системах   Математика
27.03.01 Стандартизация и метрология 2  
28.00.00 Нанотехнологии и наноматериалы   математика
28.03.01 Нанотехнологии и микросистемная техника 1  
28.03.02 Наноинженерия 1  
28.03.03 Наноматериалы 1  
29.00.00 Технологии легкой промышленности   Химия 
29.03.03 Технология полиграфического и упаковочного производства 2  
34.00.00 Сестринское дело   Химия
34.03.01 Сестринское дело 1  
35.00.00 Сельское, лесное и рыбное хозяйство   Химия
35.03.01 Лесное дело 2  
35.03.02 Технология лесозаготовительных и деревоперерабатывающих производств 1  
35.03.03 Агрохимия и агропочвоведение 2  
35.03.04 Агрономия 2  
35.03.05 Садоводство 2  
35.03.06 Агроинженерия 2  
35.03.10 Ландшафтная архитектура 2  
36.00.00 Ветеринария и зоотехния   Химия
36.03.02 Зоотехния 2  
37.00.00 Психологические науки   Русский язык
37.03.01 Психология 2  
37.03.02 Конфликтология 2  
38.00.00 Экономика и управление   Математика
38.03.01 Экономика 3  
38.03.02 Менеджмент 2  
38.03.03 Управление персоналом 2  
38.03.05 Бизнес-информатика 2  
39.00.00 Социология и социальная работа   Русский язык
39.03.02 Социальная работа 2  
40.00.00 Юриспруденция   Русский язык
40.03.01 Юриспруденция 1  
42.00.00 Средства массовой информации и информационно­библиотечное дело   Русский язык
42.03.02 Журналистика 2  
42.03.03 Издательское дело 2  
42.03.05 Медиакоммуникации 1  
44.00.00 Образование и педагогические науки   Русский язык
44.03.01 Педагогическое образование 3  
44.03.02 Психолого-педагогическое образование 2  
44.03.03 Специальное (дефектологическое) образование 2  
45.00.00 Языкознание и литературоведение   Русский язык
45.03.01 Филология 3  
45.03.02 Лингвистика 2  
45.03.03 Фундаментальная и прикладная лингвистика 2  
46.00.00 История и археология   Русский язык
46.03.02 Документоведение и архивоведение 2  
46.03.03 Антропология и этнология 2  
49.00.00 Физическая культура и спорт    
49.03.01 Физическая культура 2 Русский язык
Всего по разделу 122  
Высшее образование - магистратура
05.00.00 Науки о земле    Математика
05.04.01 Геология 1  
07.00.00 Архитектура   Математика
07.04.01 Архитектура 1  
08.00.00 Техника и технологии строительства   Математика
08.04.01 Строительство 1  
13.00.00 Электро- и теплоэнергетика   Математика
13.04.01 Теплоэнергетика и теплотехника 2  
19.00.00 Промышленная экология и биотехнологии   Химия
19.04.04 Технология продукции и организация общественного питания 1  
32.00.00 Науки о здоровье и профилактическая медицина   Химия
32.04.01 Общественное здравоохранение 1  
35.00.00 Сельское, лесное и рыбное хозяйство   Химия
35.04.04 Агрономия 1  
37.00.00 Психологические науки   Русский язык
37.04.01 Психология 1  
44.00.00 Образование и педагогические науки   Русский язык
44.04.01 Педагогическое образование 2  
44.04.03 Специальное (дефектологическое) образование 2  
44.04.02 Психолого-педагогическое образование 1  
45.00.00 Языкознание и литературоведение   Русский язык
45.04.01 Филология 1  
45.04.02 Лингвистика 1  
45.04.03 Фундаментальная и прикладная лингвистика 1  
45.04.04 Интеллектуальные системы в гуманитарной среде 1  
46.00.00 История и археология   Русский язык
46.04.03 Антропология и этнология 1  
49.00.00 Физическая культура и спорт   Русский язык
49.04.01 Физическая культура 1  
50.00.00 Искусствознание   Русский язык
50.04.01 Искусство и гуманитарные науки 1  
52.00.00 Сценические искусства и литературное творчество   Русский язык
52.04.03 Театральное искусство 1  
Всего по разделу 22  
Высшее образование - специалитет
03.00.00 Физика и Астрономия   Математика
03.05.01 Астрономия 2  
04.00.00 Химия   Химия
04.05.01 Фундаментальная и прикладная химия 2  
06.00.00 Биологические науки   Химия
06.05.01 Биоинженерия и биоинформатика 2  
08.00.00 Техника и Технологии строительства   Математика
08.05.01 Строительство уникальных зданий и сооружений 2  
08.05.03 Строительство, эксплуатация.восстановление и техническое покрытие автомобильных дорог, мостов, тоннелей 2  
10.00.00 Информационная безопасность   Математика
10.05.01 Компьютерная безопасность 3  
10.05.04 Информационно-аналитические системы безопасности 2  
21.00.00 Прикладная геология, горное дело, нефтегазовое дело и геодезия   Математика
21.05.01 Прикладная геодезия 3  
21.05.02 Прикладная геология 3  
21.05.03 Технология геологической разведки 3  
21.05.04 Горное дело 3  
21.05.05 Физические процессы горного или нефтегазового производства 3  
24.00.00 Авиационная и ракетно-космическая техника   Математика
24.05.03 Испытание летательных аппаратов 2  
24.05.07 Самолето- и вертолетостроение 2  
25.00.00 Аэронавигация и эксплуатация авиационной и ракетно-космической техники   Математика
25.05.03 Техническая эксплуатация транспортного радиооборудования 2  
25.05.04 Летная эксплуатация и применение авиационных комплексов 2  
25.05.05 Эксплуатация воздушных судов и организация воздушного движения 2  
30.00.00 Фундаментальная медицина   Химия
30.05.01 Медицинская биохимия 2  
30.05.02 Медицинская биофизика 2  
30.05.03 Медицинская кибернетика 1  
31.00.00 Клиническая медицина   Химия
31.05.01 Лечебное дело 4  
31.05.02 Педиатрия 3  
37.00.00 Психологические науки   Русский язык
37.05.01 Клиническая психология 2  
37.05.02 Психология служебной деятельности 2  
38.00.00 Экономика и управление   Математика
38.05.01 Экономическая безопасность 2  
28.05.02 Таможенное дело 3  
45.00.00 Языкознание и литературоведение   Русский язык
45.05.01 Перевод и переводоведение 2  
Всего по разделу 63  
Высшее образование - аспирантура
07.00.00 Архитектура    
07.06.01 Архитектура 1  
08.00.00 Техника и технологии строительства    
08.06.01 Техника и технологии строительства 1  
14.00.00 Ядерная энергетика и технологии    
14.06.01 Ядерная. тепловая и возобновляемая энергетика и сопутствующие технологии 1  
15.00.00 Машиностроение    
15.06.01 Машиностроение 1  
19.00.00 Промышленная экология и биотехнологии    
19.06.01 Промышленная экология и биотехнологии 1  
21.00.00 Прикладная геология, горное дело, нефтегазовое дело и геодезия    
21.06.01 Геология, разведка и разработка полезных ископаемых 1  
22.00.00 Технологии материалов    
22.06.01 Технологии материалов 1  
29.00.00 Технологии легкой промышленности    
29.06.01 Технологии легкой промышленности 1  
30.00.00 Фундаментальная медицина    
30.06.01 Фундаментальная медицина 1  
31.00.00 Клиническая медицина    
31.06.01 Клиническая медицина 1  
32.00.00 Науки о здоровье и профилактическая медицина    
32.06.02 Медико-профилактическое дело 1  
33.00.00 Фармация    
33.06.01 Фармация 1  
35.00.00 Сельское, лесное и рыбное хозяйство    
35.06.02 Сельское хозяйство 1  
36.00.00 Ветеринария    
36.06.01 Ветеринария и зоотехния 1  
37.00.00 Психологические науки    
37.06.01 Психологические науки 1  
40.00.00 Юриспруденция    
40.06.01 Юриспруденция 1  
44.00.00 Образование и педагогические науки    
44.06.01 Образование и педагогические науки 1  
50.00.00 Искусствознание    
50.06.01 Искусствоведение 1  
Всего по разделу 18  
Высшее образование - ординатура
31.00.00 Клиническая медицина    
31.08.71 Организация здравоохранения и общественное здоровье 1  
Всего по разделу 1  
Дополнительное профессиональное образование
37.00.00 Психологические науки    
37.04.01 Психология 1 чел (3 мес)  
45.00.00 Языкознание и литературоведение    
45.03.01 Филология 10 чел (10 мес)  
45.03.01 Филология 8 чел (24 мес)  
45.04.03 Фундаментальная и прикладная лингвистика 1чел (3 мес)  
Всего по разделу 20  
ИТОГО 246  
           
   
Министерство Российской Федерации по делам гражданской обороны, чрезвычайным ситуациям и ликвидации последствий стихийных бедствий   (документы формируются с участием представителей МЧС России)
Высшее образование - магистратура
20.04.01 Техносферная безопасность 6  
56.04.02 Управление воинскими частями и соединениями 5  
Всего по разделу 11  
 
Олимпиада «Время учиться в России!»
  Без указания специальности    
Всего по разделу 25  
 
Государственная корпорация по атомной энергии «Росатом»   (документы формируются с участием представителей «Росатом»)
Высшее образование - бакалавриат
14.03.01 Ядерная энергетика и теплофизика 2  
14.03.02 Ядерные физика и технологии 4  
 
  Высшее образование - специалитет    
14.05.02 Атомные станции: проектирование, эксплуатация и инжиниринг 4  
  Дополнительное профессиональное образование    
14.04.02 Ядерные физика и технологии 5  
Всего по разделу 15  
 
Министерство транспорта Российской Федерации   (документы формируются с участием представителей РЖД)
  Без указания специальности    
Всего по разделу 70  
 
Министерство внутренних дел Российской Федерации (документы формируются с участием представителей МВД России)
  Без указания специальности    
Всего по разделу 16  
ВСЕГО 383  
         
 

Шалгалтаа амжилттай өгч, ярилцлагад  тэнцсэн горилогч 4-р  сарын 10-ны дотор 17 цагаас өмнө зохих баримт бичгийг ОШУСТ-д хүлээлгэн өгнө.
   
Баримт бичгийн жагсаалт:
 
1.    Өнгөт гэрэл зураг хавсаргасан бүрэн бөглөсөн өргөдөл (анкет) ; Үзсэн хичээл, түүний дүн (балл) бүхий боловсролын баримт бичгийн хуулбар; сургуулийн сурагчдын сүүлийн 3 хагас жилийн сурлагын дүнг тусгаж, төгсөх ангид суралцсан тухай тодорхойлолт;
2.    ОХУ-д суралцахад харшлах зүйлгүйг тодорхойлсон харъяа дүүргийн эмнэлэгийн дүгнэлтийн хуулбар;
3.    Хүний дархлал хомсдлын вирус болон ДОХ-ын өвчингүйг нотлосон Халдвар судлалын үндэсний төв болон клиникийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн албан ёсны тодорхойлолт;
4.    Гадаад паспортын зохих хуудасны хуулбар. Паспортын хүчинтэй байх хугацаа нь сургалтын виз хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 18 сараас доошгүй байна (эдгээр хуудас нь тод, унших боломжтой байх бөгөөд урилга бичихэд шаардагдах бүхий л мэдээллийг тусгасан байна) ;
5.    Төрсний гэрчилгээний хуулбар (байгаа бол).
6.    Улсын болон олон улсын (хотын болон бусад) уралдаан, олимпиадуудад оролцож шагнуулсан үнэмлэх (диплом, сайшаалын үнэмлэх гэх мэт)-ийн хуулбарууд;  

2014/2015 хичээлийн жилд ОХУ-ын их, дээд сургууль, академид суралцах хүсэлтэй гадаадын иргэдийн элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ОХУ-ын Боловсролын яамны албан ёсны http://russia.edu.ru/ сайтаас авна уу.

       
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Оросын шинжлэх ухаан, соёлын төв 
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухаан


Утас: 51-266428
info@mecs.gov.mn